Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сэлэнгэ, Увс аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.  Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4+1 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4+9 градус дулаан, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө -5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 3-8 м/с, 28-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 3 сарын 1-нээс  ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17-22 градус, өдөртөө -6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11-16 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Тэнүүн” хотхоны 22 дугаар байрны орцонд утаажилттай байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн “Говь” хорооллын 11 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х4  метрийн хэмжээтэй амбаар, 10 метр орчим урттай хашаа шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Хангамжийн автобусны буудал суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн Тоёота приус 10 загварын автомашины багажны хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон” хороооллын 114 дүгээр байрны 2 дугаар орц хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход орцны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Лүнгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Түймрийг 02.26-ны өдрийн 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд 02.26-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг дахь “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын хашаанд Ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны яндан дээр 1 хүн гараад унаж болзошгүй байна гэсэн  дуудлагыг 02.26-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчдыг очиход тус байгууллагын хашаанд байрлах 10х18 метрийн хэмжээтэй ашиглагдахаа больсон гурилын үйлдвэрийн уурын зуухны 13 метрийн өндөртэй яндан дээр иргэн Ц /17 настай, эрэгтэй/ гарсан, унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаад хүлээлгэн өгсөн.          

Цасанд суусан: Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн “Талын-Улаан” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ Завхан аймгийн Сонгино сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Хьюндай соната 7” загварын суудлын автомашины 2 дугуй нь хагарч цасанд суусан байсныг 2 цаг 5 минут ажиллаж татаж гаргасан.  

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн “Дөтийн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 28 км-т/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Наран багийн чиглэлд зорчиж явсан 4 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 04:50  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Э-ын “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын автомашины цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top