Японы хойд нутагт газар хөдөлжээ

63facda97d876.jpeg

Японы хойд хязгаарын Хоккайдо аралд бямба гаргийн орой урьдчилсан тооцооллоор 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. 

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо арлын зүүн хэсэгт орон нутгийн цагаар 22:27 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн дараа цунамийн түгшүүр зарлаагүй байна. 

Одоогоор хүмүүс гэмтэж бэртсэн, байшин барилга эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна. 

Куширо хотоос холгүй Номхон далайд 60 км-ийн гүнд болсон газар хөдлөлт Японы зүүн хойд хэсэг болон зүүн хэсгээр мэдрэгдсэн гэж агентлагийн мэдээнд дурджээ. 

scroll to top