Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

UNDSEN1.jpg

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас Марш тактик тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 5 тасгийн баг тамирчид өрсөлдснөөс Гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги тэргүүллээ.

Сэлэнгэ аймгийн  Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас “Хаан банк”-тай хамтран тархалтын дадлага сургалтыг зохион байгуулав.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангиас “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хүүхдүүдэд Онцгой байдлын албаны онцлог, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх болон өсвөрийн аврагч бүлгэмийн зохион байгуулалтын талаар анхан шатны ойлголт, мэдлэг өгөх сургалтыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төв”-тэй хамтран алба хаагчдад монгол бичиг, сэтгэл зүйн сургалтуудыг зохион байгууллаа.

Говь-Алтай аймгийн Засаг даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Тайшир, Жаргалан сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг Жаргалан сумын Завхан гол болон Бүрэн багийн айл өрхүүдийн өвөлжөө, хаваржаа орчмын мөсний тэлэлтийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас сургалтын үр нөлөө, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, сахилга ёс зүйн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус газрын бүтцийн нэгжүүдийн орон тооны бус ёс зүйн дэд албаны гишүүдэд сургалт зохион байгууллаа.

Булган аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдлын талаар шалган зааварчлах ажлыг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч байна.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангиас “Даланзадгад дулааны цахилгаан” ТӨХК -тай хамтран тархалтын сургуулийг зохион байгуулав. Сургуулиар байгууллагын ажилчдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар мэдлэг олголоо.

scroll to top