Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийг түшиглэн “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл”-ийн санхүүжилтээр гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын танхимыг байгууллаа.
Сургалтын танхим нь аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч, иргэдэд зориулсан “Гамшиг, ослоос урьдчилсан сэргийлэх танхим”, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад сургалт зохион байгуулах зориулалттай “Аврагч мазаалайн-Аюулгүй өрх” танхимуудтай.
Ингэснээр хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой газраас мэдээллээ.