Хил орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо

3-2.jpg

Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ, мөн аймгуудын Онцгой байдлын газраас БНХАУ-ын  Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Засгийн ордон, Онцгой байдлын товчоотой цахим уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгээр  хоёр улсын хилийн бүс, боомт орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Энэ үеэр  хоёр улсын талын холбогчийг томилох, урьдчилан сэргийлэх, унтраах бүлгийг тодорхой болгох, түймэр унтраах ажлыг цаашид улам бэхжүүлэх талаар харилцан тохиролцсноороо онцлог байлаа гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top