ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх тавдугаар сард зохион байгуулагдах Стратегийн команд штабын сургуулийн талаар холбогдох мэдээллийг өгсөн юм.
Мөн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчидтай уулзан, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, сургуулийн бэлтгэлийг хангуулах чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.