Багш нарыг сургагч багшаар бэлтгэлээ

329901038_918956952887944_8568770853014730847_n.jpg

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-ын Багануур орон нутгийн хөтөлбөр, Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” сургалтын багцаар сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн сургуулийн өмнөх боловсролын нийт 30 орчим багш хамрагдаж, гамшгийн эрсдэлийн бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон юм.

Мөн сургагч багшаар бэлтгэгдсэн багш нарт сургалт зохион байгуулахад ашиглах  гарын авлага, хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top