Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 3-8 м/с. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Их төлөв цэлмэг, зөөлөн  салхитай. +2…+4 градус  дулаан байна.

Төлөв байдал:  4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи 3-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -17…-22 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн 1 дүгээр гудамжинд иргэн О-гийн гэр 02.20-ны өдрийн 15:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн О-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Үдлэг багийн Засаг дарга 03.01-ний өдрийн 13:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Нарстай”-н 1 дүгээр гудамжинд иргэн Р-ийн гэр 02.27-ны өдрийн 21:50 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Р-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 03.01-ний өдрийн 11:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалан багийн  9 дүгээр гудамжинд иргэн Б-ийн малын хашаа 03.01-ний өдрийн 05:30 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 5х3 метрийн хэмжээтэй малын хашаа шатсан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Саятан” хорооллын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн “Хөтөл”-ийн 30 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 12:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 13х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Богд-Ар” хорооллын хашаанд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 5 дугаар гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 18:22 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд хураасан 2 орчим тонн өвс шатаж байсныг 1 цаг 35 митнут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн баян-Уул”-ын 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 19:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цагаан даваа”-ны 50/А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 20:16 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top