Хүн, малын халдварт өвчний талаар:
Өвөрхангай аймгийн Төгрөг сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Ханхонгор, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт гарсан “Галзуу” өвчний цагийн байдлыг үнэлэх, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллав.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Төв аймгийн Дэлгэрхаан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай 17 дуудлагаар дээрх аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 10 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 13-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектын 44 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа. Гал түймрийн улмаас:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 1 иргэн амь насаа алдсан.