Увс аймгийн Онцгой байдлын газраас Улаангом сумын V цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд Аврагч мазаалайн зөвлөмжийг үзүүлж, гамшгийн тухай ойлголт өгч харилцан яриа өрнүүллээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангиас “Silk road ХХК”-тай хамтран тархалтын дадлага сургалтыг зохион байгуулж, ажилтан, алба хаагчдад галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо.
Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дунд зохион байгуулсан буудлагын тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байрт шалгарлаа.
Төв аймгийн Онцгой байдлын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд, багачуудад ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг насны онцлогт тохируулан зохион байгууллаа.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран “Хүүхдээс хүүхдэд” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 151 сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан Загалмайн хороотой хамтран дүүргийн төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж эхэллээ. Энэ хүрээнд “Ертөнц” ерөнхий боловсролын сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалтын багц, эрсдэлийн үнэлгээний сургалтыг зохион байгуулж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн дунд шатны хороотой хамтран “Тэнгис “кино театрын байранд танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд кино театраар үйлчлүүлж байгаа иргэдэд Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ, гамшиг, аюул тохиолдсон үед өөрсдийгөө болон бусдыг аврах, хамгаалах талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Ховд аймгийн Онцгой байдлын газраас Политехник коллежийн нийт 100 гаруй багш, сурагчдад байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.