Сургалтад биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 70 гаруй алба хаагч хамрагдав

1.jpg

 ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир- техник спортын хороо 120 дугаар ангиас “Онцгой байдлын байгууллагын цэргийн биеийн тамирын бэлтгэл, алба хаагчдын бие бялдрын ерөнхий болон тусгай чанарыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

  Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын биеийн тамир, спортын орон тооны бус зөвлөлийн 70 гаруй алба хаагч хамрагдсан юм.

 Алба хаагчдад анги салбарт цэргийн биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулах аргачлал, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, биеийн ерөнхий хөгжилт олгох дасгалууд, тэсвэрийн чанарыг хөгжүүлэх арга зүй, хурд, хөдөлгөөний чадавхыг дээшлүүлэх сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир- техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.

scroll to top