Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндэслэл, зорилт, хүрэх үр дүн тэдгээрийн уялдааг ойлгох нь сэдвийн хүрээнд алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ”Хөх сувд 2023” олон улсын мөсний баярын үеэр эрсдэл өндөр газруудад байнгын пост гарган, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид “Орхон” голын мөсний зузаанд хэмжилт хийх зорилгоор өрөмдлөг хийж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршууллаа.
Дорнод аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Боловсролын байгууллагуудтай хамтран Хэрлэн сумын “Долоодой “сургуулийн багш, сурагчдад газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Насан туршийн боловсролын төвийн гадаад хэлний багштай хамтран англи хэлний анхан шатны, үндэсний бичгийн багштай хамтран үндэсний бичгийн сургалтыг тус тус зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтран гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж байна. Энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн сурагч, ажилчин, багш нар, 18 дугаар хорооны ажлын албаны хамтаар 18 дугаар хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөөг гаргалаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Марш, тусгай бэлтгэлийн дадлага сургууль”-ийг байгуулж, нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг тамирчид тэргүүллээ.
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 12 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд “Газар хөдлөлт”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа.