БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас талархал илэрхийллээ

9X1A5526.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Үнсал нартай уулзлаа.

 Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо энэ оны 2 дугаар сарын 06-ны өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь хохирсон харамсалтай үйл явдал болсон. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах болон эмнэлгийн багийг хүмүүнлэгийн тусламжийн хамт илгээж, 8 хүнийг нурангиас эсэх мэнд гаргасан билээ.

“Туркийн ард түмэнд  хүнд хэцүү цагт тусалсан Монголын ард түмний тусыг хэзээ ч мартахгүй, та бүхэнд чин сэтгэлээсээ дахин талархал илэрхийлье” хэмээн Онцгой байдлын ерөнхий газарт болон Монгол Улсын эрэн хайх, аврах багт талархлын гэрчилгээг Элчин сайд уулзалтын үеэр гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top