Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

124581845_4036323406381356_6894603122760646975_n-6xjw1k2z8x31lwbo8hv5bna25mp7f5vsb2bsr81jbr4-1-713xemtcomrjouwobckh3j4laij2o3ulao28bzli3i8.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид тус аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдийг зорин ирэх сүсэгтэн олон ихэсч байгаатай холбогдуулан ой, хээрийн болон шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүнд Цагдаагийн газраас Хар тамхитай тэмцэх, хор хөнөөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэлээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймаг дахь ШШГГ 445 дугаар нээлттэй хорих ангиас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан “Хөл бөмбөг”-ийн тэмцээнд амжилттай оролцож, гутгаар байр эзэллээ.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн сумын ерөнхий боловсролын 12 сургуулийн 446 багш, ажилчдад газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион байгууллаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас аймгийн АЗЗА ТӨХК, Баруун бүсийн эрчим хүчний систем Ховд салбарын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах, мэдлэг олгох танхимын сургалтыг зохион байгууллаа.

scroll to top