Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Авто зам засвар арчилгаа АЗЗА ТӨХК, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Байгаль орчны газрын хамтарсан ажлын хэсэг Уянга, Зүүнбаян-Улаан сумдад ажиллалаа.
Ажлын хэсэг урьдчилан сэргийлэх өдөрлөгийг дээрх сумдад зохион байгуулж, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ой, хээрийн түймэр унтраах багаж, техник хэрэгслийг ард иргэдэд танилцуулан, барилгын 2 давхраас нэрвэгдэгчийг аврах ажиллагааны үзүүлэх тоглолт хийж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм.
Мөн энэ үеэр шар усны үеэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр танхимын сургалт хийлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.