gogo.mn
Бангладешийн нийслэл Дака хотын хүн ам шигүү суурьшсан бүсэд дэлбэрэлт болж 12 хүн амиа алдлаа. Эрх баригчдын мэдээлснээр 50 хүн бэртсэн байна.
Дака хотын цагдаагийн газрын дарга Махид Уддин Хондекарын хэлснээр дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа ч шатамхай хийгээс болсон байж магадгүй. Гал сөнөөгч, аврах багийнхан хэргийн газарт ажиллаж байгаа бөгөөд хохирлын хэмжээ нэмэгдэж магадгүй байна.
Дэлбэрэлтийн үед барилга дотор олон хүн байгаагүй ч хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд байсан хүмүүс осолд өртсөн байна.
23 сая хүн амтай Бангладеш улсад өнгөрсөн амралтын өдөр мөн хоёр өөр газар хий дэлбэрч нийт 10 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: CNN