Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн гишүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Архангай аймгийн Онцгой байдлын газраас 4 болон 15 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай Хэрлэн сумын Ерөнхий боловсролын Долоодой сургуулийн ахлах ангийн сурагчид танилцаж , газар хөдлөлт, гал түймрийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдлаа.
Говь-Алтай аймгийн Онцгой байдылн газраас аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хүүхдээс хүүхдэд” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Бэлэн бай” сургалтыг сэдэвчилсэн байдлаар ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 9-10 дугаар ангийн 100 сурагчийг хамруулан зохион байгууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сумын Эрэн хайх аврах бүлгээс ард иргэдэд аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголтыг хүргэх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт 100 гаруй иргэн оролцож, “Бэлэн бай” танхимын сургалтад хамрагдан, гал түймэр унтраах болон өндрөөс аврах ажиллагааны үзүүлэх сургалт, дадлагад оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтран “Хүүхэд төв”-тэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн сурагч, багш, ажилчид I хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргалаа.
Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа төр, захиргааны байгууллагын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь салбараас зохион байгуулсан спортын тэмцэээний гар бөмбөгийн төрөлд Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүллээ.