Онцгой байдлын байгууллагаас 2023 онд Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг сайжруулах, Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сайжруулах гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс зорилтыг хэрэгжүүлэх боломжийг талаар харьцуулсан судалгааг хууль тогтоомж, дүрэм заавар, журам, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж, зорилтын хэрэгжилтийг дүгнэх аргачлалын төслийг боловсруулан танилцууллаа.
Зорилтын агуулга, тайлбар, дүгнэх аргачлалыг гаргаснаар байгууллагын бие бүрэлдэхүүн дэвшүүлсэн зорилтоо бүрэн ойлгох, ажлын төлөвлөлтдөө тусгаж хэрэгжүүлэх, алба хаагч бүр дүгнэж үзэх, ажлын хариуцлага харилцан дээшлэх, зорилтыг хангахад байгуулага бүрийн оролцоо нэмэгдэх, албаны зохион байгуулалт, алба хаагчдын ажлын ур чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын еөрнхий газраас мэдээллээ.