Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

124581845_4036323406381356_6894603122760646975_n-6xjw1k2z8x31lwbo8hv5bna25mp7f5vsb2bsr81jbr4-1-713xemtcomrjouwobckh3j4laij2o3ulao28bzli3i8.jpg

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 13 сумын Засаг даргын захирамжаар томилогдсон гамшгаас хамгаалах асуудал хариуцсан ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа.  Сургалтаар гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, гамшгаас хамгаалах бэлэн байдал, “Гамшгаас хамгаалах тухай” хууль, гамшгаас хамгаалах ерөнхий ойлголт, гал түймэр сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1, 2, 5 дугаар сургуулиудад “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа”-ны талаарх өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, сурагч, багш ажилчдад мэдээ, мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсээс ард иргэдийг болзошгүй гамшгийн үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилгоор “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 13 бүлгийн 444 сурагч хамрагдаж, хэлтсийн үйл ажиллагаа, дуудлага авах утасны дугаар болоод гал унтраах автомашин, аврах багаж зэвсэглэмжийн талаар мэдээлэлтэй боллоо.

 “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Дундговь аймгийн Хулд сумаас бэлтгэгдсэн “Бэлэн бай” сургалтын сургагч багш нар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулж, болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүллээ. Сургалтад Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч хоёр ээлжээр хамрагдсан байна.

Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Орон нутгийн Хас телевизтэй хамтран Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн, уралдаант асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Арвайхээр сумын 6 сургуулийн дунд ангийн 72 сурагч оролцсноос  “Мэргэд “лаборатори сургуулийн 9а ангийн сурагч Э.Бадамханд тэргүүллээ.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн багш, ажилчид, оюутан сурагчдад орон нутагт ихэвчлэн тохиолддог гамшиг болон газар хөдлөлтийн аюулын тухай ойлголт өгөх танхимын сургалтыг зохион байгууллаа.

scroll to top