Нийслэлийн Онцгой байдлын газрын 2023 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худагт өнөөдөр боллоо.
Тэмцээний нийт дүнгээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 28 дугаар анги нэгдүгээр, Аврах анги хоёрдугаар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням болон удирдлагууд гардуулан өглөө.
Дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 17 багийн нийт 200 гаруй тамирчин хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.