Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

139169031_1768948416639801_7589417434478882659_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын  сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд  03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж,  бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top