Дорноговь аймаг нь 2023 онд “Стандарттай Дорноговь” зорилтыг дэвшүүлж, төрийн бүх л шатанд стандартыг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Олон улсын стандартын зөвлөх үйлчилгээний “Ворлд стандарт консалтинг” ХХК-аас зохион байгуулсан дотоод аудитор бэлтгэх сургалтад Онцгой байдлын газрын 5 алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Энэ сарын 09-11-ний өдрүүд зохион байгуулсан тус сургалтад 14 сум, 15 байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитороор бэлтгэгдсэн юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.