Сургалтад танхим болон цахимаар 520 орчим удирдах бүрэлдэхүүн оролцлоо

J1A5497.jpg

Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах академик сургалтаар “Ослын удирдлагын тогтолцоо”-оор ажиллах онолын мэдлэг олголоо.

Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, 23 сум, 1 тосгоны гамшгаас хамгаалах, алба, мэргэжлийн анги болон төрийн байгууллагуудын нийт 520 орчим удирдах бүрэлдэхүүн танхимаар болон цахимаар оролцсон юм.

Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль маргааш штабын дадлагаар үргэлжилнэ гэж Онцгой байыдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top