Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий, Ховд аймагт цас орсон. Дорноговь аймагт шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 15-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус  дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрААН, байгууллагын өмчид гарсан-Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сум (Хөвсгөл) Механизмын хөдөлгүүр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.

“М’’ ХХК-ийн “LSI-520” загварын  Экскэваторын хөдөлгүүр 03.12-ны өдрийн 16:00 цагт шатсныг тус компанийн ажилтан хаагчид, ажиллаж унтраасан тухай мэдээллийг “М” ХХК-ийн захирал Б 03.13-ны өдрийн 09:31 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймаг, Арвайхээр. Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 14:10 цагт ангиас гарч 2 км зам туулан 14:15 цагт очиход иргэн Н-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Гавшгай багийн “Задгай”-д Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.             

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 17:56 цагт ангиас гарч 3.5 км зам туулан 18:02 цагт очиход иргэн 0-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Дархан-Уул аймаг, Орхон сум. Энхтал багийн “Цагаан-Ус” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 17:56 цагт ангиас гарч 25 км зам туулан 18:44 цагт очиход иргэн Т-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Увс аймаг, Өмнөговь сумын Орлого багийн “Бэлчир” гэдэг газарт бага оврын ачааны автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын харьяат иргэн Г-ын “Портер” загварын ачааны автомашин 21:30 цагт шатсан тухай мэдээллийг Өмнөговь сумын  Засаг даргын орлогч, Д аймгийн Онцгой байдлын газарт 22:48 цагт ирүүлсэн. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны “Био комбинат”-ын 19 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 04:50 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 04:51 цагт ангиас гарч 8.5 км зам туулан 04:59 цагт очиход цоожтой  5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.    

Төв аймаг, Борнуур сум Бичигт багийн “Сүжигт хайрхан” гэдэг газарт өвөлжөө шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.

Тус сумын харьяат иргэн Б-ийн 15х20 метрийн хэмжээтэй өвөлжөө 06:23 цагт шатсаныг тус сум дахь Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч,1 автомашин, Борнуур сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, 2 автомашин, нийт 7 хүн, 3 автомашинтай унраахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө 07:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусанХэнтий аймаг, Мөрөн сум Гичгэнэ багийн “Чандагны тал” гэдэг газарт Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 01:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Хэнтий аймгийн Мөрөн сумаас Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө-ын “Приус-20” загварын суудлын автомашин цасанд суусан байсан тул 02:45 цагт татан гаргасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум Цогт-Өндөр багийн “Задгай”-д бага оврын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top