Дундговь аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол“ ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл” хамтран Сайнцагаан сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг олон нийтийн оролцоотой хийж байна. Арга хэмжээнд Сайнцагаан сумын төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настнуудын төлөөлөл 31 хүн оролцож сумынхаа эрсдэлийг тодорхойлно. Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнд Сайнцагаан сумын Засаг дарга, удирдлагуудад эрсдэлийг бууруулах зөвлөмж хүргэх бөгөөд тус үнэлгээ нь Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн суурь судалгаа болох юм.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулж, ажилтан, алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангууллаа. Сургалтаар Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн үед хариу арга хэмжээ авах, үүссэн цагийн байдлыг үнэлэх зэрэг штабын дадлага хийлээ.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөлтэй хамтран Бигэр суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа төр захиргааны байгууллагын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт Хэрлэн сум, Баян-Уул сумдад үргэлжилж байна.
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Политехник коллежийн 60 багш, ажилчдад орон нутагт ихэвчлэн тохиолддог гамшиг, аюулт үзэгдэл, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Цагдаагийн газраас төрийн цэргийн болон хууль сахиулыах байгууллагын дунд зохин байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнээс тус тус алтан медаль хүртлээ.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Цэргийн штаб, Монгол цэргийн холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран алба хаагчдад сэтгэл зүйн ярилцлага, монгол бичиг, англи хэлний сургалтуудыг зохион байгууллаа.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын цогцолбор тэмцээний гар бөмбөгийн тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан Загалмайн хороотой хамтран зохион байгуулж байгаа эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын IV сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.