1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул голын хөндийгөөр -2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7+12 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хангайн нурууны өвөр бэлээр +2+7 градус, бусад нутгаар -3+2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, -5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 18-ны өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-ний өдөр Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 16, 17-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 18-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13-18 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +9+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 12 дугаар хороо, “Бичил” хороололд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 06:54 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход тус орцны хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Булган аймаг, Бугат сум Сөрт багийн хүүш хэсгийн 11 дүгээр гудамжинд 03.14-ний өдрийн 13:30 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:40 цагт хүлээн авсан.
Иргэн Т-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатсаныг тус сумын Мэргэжлийн анги болон Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн нийт алба хаагчид унтраасан тухай мэдээллийг Бугат сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ц аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Ховд аймаг, Булган сум Бүрэнхайрхан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 19:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Б-ны 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Ө-ийн 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:23 цагт очиход тус хотхоны гараашид иргэн Б-ийн “Тоеота Блаед” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум Зүүнбаян багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиход 20х30 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Хужирт багийн 16 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.14-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн П.Гэрлээгийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
3. Газар хөдлөлт
Баянхонгор аймаг, Баянлиг сум Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т, Ө-44°01’48.0″, У-100°25’12.0″/
03.15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:12 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймаг, Халзан сум хатавч багийн “Дэмбэрэл” гэдэг газар малчин Г 03.14-ний өдрийн 04:00 цагийн орчим малчин Б-ын гэрээс согтуугаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан.
Халзан сумын мэргэжлийн ангийн 5 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашин, нийт 10 хүн, 2 автомашинтайгаар тус сумын харьяат малчин Г /22 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 03.14-ний өдрийн 16:50 цагаас 19:00 цаг хүртэл тус сумын Хатавч багийн “Дэмбэрэл” гэдэг газрын орчим зохион байгуулсан. 03.15-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Батбэх аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Сүхбаатар аймаг, Онгон сум Шар хүрд багийн “Баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ малчин Б 03.14-ний өдрийн 13:00 цагийн орчим мал хариулж яваад /морьтой/ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.
Онгон сумын Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, 1 автомашинтайгаар 03.14-ний өдрийн 19:45 цагаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат малчин Б /50 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:20 цагт гэрээс нь зүүн зүгт 10 км-т тус сумын Шард хүрд багийн “Баруун салааны-Адаг” гэдэг газар нутагладаг малчин М малтайгаа эсэн мэнд очсон байхад нь олсон тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Цасанд суусан: Хэнтий аймаг, Баянхутаг сум багийн “Бор хоолой” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км-т/ Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 02:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид очиход иргэн М-ын “Альфард” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Жаргалан багийн “Баруун хашаат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 02:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Г-ийн “Бонго 3” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.
Хэнтий аймаг, Баянхутаг сум Жаргалан багийн “Баруун ташаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 32 км-т/ Галшар сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн А-ын “Премио” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР