Ахмадын хорооны удирдах зөвлөлийн 2016-01-18-ны өдрийн хурлаар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх тухай, шагнах, шагналд тодорхойлох тухай, эхний улиралд зохион байгуулах арга хэмжээ түүнд зарцуулах хөрөнгийн тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Удирдах зөвлөлийн хурлын тогтоол 5-ыг гарган хэрэгжүүлж байна.
Мөн Онцгой байдлын албаны түүхэн замналын музей байгуулах, хурандаа П.Дамдин ахлагчтай ажлын дэд хэсгийн 3-р хурал хийж өмнөх хурлын үеэр өгсөн үүргийн хэрэгжилтийн байдлыг сонсож цаашид хийх ажлын хуваарь гарган танилцуулж, санал солилцон тохиролцож хариуцах эздийг тогтоож, хийх аргачлал, бүрдүүлэх зүйлийн талаар семинар зөвлөмжөөр хангаж ажиллуулав.