Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

106488b22dc1426307e87e52186fd26c.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын “Аврагчид” баг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан  “Хайрлан дуулах эх орон” тэмцээнд гутгаар байр эзэллээ.

Төв аймгийн Онцгой байдлын газраас албаны үйл ажиллагааг таниулах, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор Зуунмод сум дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, офицер цүнх, хээрийн үүргэвч, хувийн бэлтгэлийг шалган,  цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Ньюком проперти” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх болоод эмнэлгийн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулж, гал унтраагуур ашиглан гал түймэр унтраах дадлага хийлгэлээ. Сургалт дадлагад тус компанийн 160 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш-Тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд тэргүүлж, түүхэн амжилтын эзэд боллоо.

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Сайнцагаан сумын төр, захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах хугацаатай албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш-тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд тэргүүлж, алтан медалийн эзэд боллоо.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтээс 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн төв сувилал” -ын эмч сувилагч ажилчдад танхимын сургалт зохион байгууллаа.

scroll to top