Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулах ОБЕГ-ын нийт ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, ахмадын хорооны удирдах зөвлөлөөс зохион байгуулав.

Уг арга хэмжээний үеэр нас сүүдэр 80 хүрч байгаа дэд хурандаа Г.Бүжинлхам, хошууч Ё.Жаргал, ахлагч Д.Тэрбиш нарын хөдөлмөрийн алдар тэмдэглэж, насны тэгш ойн тохиож 60,70,80 нас хүрч байгаа ахмад настан болон нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян баяр хүргэн үг хэлж ОБЕГ-ын даргын гарын бэлгийг хүртээх арга хэмжээг зохион байгуулав.

9X1A9540

Уг арга хэмжээнд 190 гаруй ахмад настан оролцож Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар 8,  Ахмадын хорооны шагналаар 4, Монголын ахмад багш нарын холбооны дээд шагнал Багшийн гавьяа одонгоор нэг хүн тус тус шагнагдав.

Ахмад настнууддаа зориулж Ахмадын хорооны “Онцгой аялгуу” хамтлагийн уран сайханчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, дуулж бүжиглэн ахмад настнуудыг сэтгэл санаа өндөр, идэвх оролцоо сайн байлаа.

9X1A9772

scroll to top