ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс МУЗН-тэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалтын өнөөгийн байдал, хүртээмж, үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцох эрдэмтэн, судлаачдын бүтээлийг 2023 оны 04 дүгээр сарын 14-нийг хүртэл nidr@nema.gov.mn хаягаар хүлээн авч байна.
Ирүүлсэн бүтээлийг Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн хуралд оролцох, эмхэтгэлд хэвлүүлэх гэсэн хэлбэрүүдээр оролцуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.