Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас найман хурандаа цолтон төрлөө.
Тодруулбал, ҮАБЗ-ийн ажлын албаны референт, дэд хурандаа Б.Мягмардорж, Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, ар талын газрын Төсөв санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Хаш-Эрдэнэ, Эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа С.Бямбасүрэн, 179 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг, НОБГ-ын “Аврах анги-105”-ийн дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Батбилэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Чинбат, ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа О.Батбилэг нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.
Хурандаа цол хүртсэн алба хаагчдыг ОБЕГ-ын удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.