Алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа

DSC8823.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Тодруулбал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, 115 дугаар ангийн мэргэжилтэн, хошууч Н.Сайнжаргал нарыг,

“Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын Ар тал санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ар тал, хангалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Ертөнц, НОБГ-ын Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүрэлчулуун, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбат, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат, 115 дугаар ангийн Техникийн албаны дарга-ерөнхий инженер, дэд хурандаа Б.Мөнхбаяр, мөн ангийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр нарыг,

Алтан гадас одон”-оор 115 дугаар ангийн ахмад ажилтан Ж.Энхбат,

“Цэргийн хүндэт медаль”-аар, ОБЕГ-ынГал түймэртэй тэмцэх газрын зураг хяналтын тасгийн дарга, дэд хурандаа Б.Мягмаржав, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн судалгаа инновацын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан, Урьдчилан сэргийлэх газрын урьдчилан сэргийлэх, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч М.Ариунтунгалаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Чинтулга, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад А.Амгаланбаатар, Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Адъяатөр, Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Ж.Баярмагнай, мөн ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Х.Бат-Энх, НОБГ-ын ахмад ажилтан Б.Энхбаяр, Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн, мөн хүрээлэнгийн сургалт, бэлэн байдал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, хошууч С.Солонго, мөн хүрээлэнгийн Инновацын төвийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа, 115 дугаар ангийн тооцооны нягтлан бодогч, хошууч Б.Цэцэгжаргал, 09 дүгээр ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Ш.Эрдэнэбаяр, мөн ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч П.Хатанболд, 121 дүгээр ангийн Туршилт, үйлдвэрлэлийн албаны дарга-ерөнхий технологич, ахмад Л.Отгонхишиг, 185 дугаар ангийн инженер, дэд хурандаа Д.Тогооням, 179 дүгээр ангийн харуулын ахлах, дэд ахлагч М.Оргил нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар             113 дугаар ангийн цахилгаанчин О.Нэргүй, 115 дугаар ангийн манаач Б.Эрдэнэпүрэв, 179 дүгээр ангийн харуул М.Батжаргал нарыг,

Шударга журам медаль”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Ууганбаяр, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн захирагч, ахмад С.Энхманлай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Даваадорж нарыг тус тус шагналаа.

Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Саруулхүү, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Чулуунбаатар, 09 дүгээр ангийн Техникийн албаны дарга, аврах ажиллагааны удирдагч, ахмад Д.Баяржаргал, 115 дугаар ангийн шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ, 185 дугаар ангийн харуул Д.Баясгалан, 121 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа А.Ариунбилэг,

“Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Наранбаатар, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Отгонбаяр, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Баярбат, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Ганболд, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Нямдаваа, “ДЦС-2” ТӨХК-ийн гэрээт галын хэсгийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Н.Гансүх, нийслэлийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ж.Очирбат нарыг шагнасан бол  Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч Э.Амгалан “Онцгой байдлын албаны төлөө 3-р зэргийн тэмдэг”-ээр, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч О.Цэнд-Аюуш, Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахмад Б.Отгон, мөн газрын мэргэжилтэн Б.Энхмаа нар Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.

scroll to top