Мэндчилгээ

335832169_768591924480381_6022437260900191235_n.jpg

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчиддаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний яруу алдарт 102 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үеийн үед үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нь эдүгээ дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн мэргэжлийн байгууллага болон хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин цагийн Зэвсэгт хүчний 102 жилийн хөгжлийн түүхийг улам баяжуулсан ололт амжилт хэмээн бахархаж байгаагаа энэ өдөр онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.

2023 он бид бүхний өнөөдрийн ололт амжилт, хөгжлийн дэвшлийн үр дүнд өндөр шалгуур тавьсан жил болж байна.

Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод олон улсын мэргэжлийн байгууллагуудтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах баг болон эмнэлгийн бүлгийн ажиллагаа Монгол Улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн цогц ажиллагаа болон түүхэнд үлдэж байна.

Түүнчлэн бид бүхэн өнөөдөр эх орон, элгэн түмнээ болзошгүй гамшгийн аюулаас урьдчилсан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор улсын хэмжээнд “Стратегийн команд штаб”-ын сургуулийг зохион байгуулах, Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг аван, манлайлан ажиллаж байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотойг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа энэ үед та бидний үйлс бүхэн эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө оруулж буй том хувь нэмэр юм.

Энэ бүхний ард цэх зогсож, тулах цэг нь болж байдаг үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл аврагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүн та бүхэндээ болон та бүхний гэр бүлд  “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг дахин хүргэж, ажилд тань амжилт, амьдрал тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцгой байдлын албаны яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.

ДАРГА,

ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                           Г.АРИУНБУЯН

scroll to top