Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

106488b22dc1426307e87e52186fd26c.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын олон төрөлт цогцолбор тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээнээс 6 алт, 3 мөнгө, 4 хүрэл буюу нийт 13 багц медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүлэн, “Шилжин явах цом”-ын эзэн боллоо.

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан “Орон нутгийн хамгаалалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо”сэдэвт сургалт, дадлагын үеэр “Гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Тэс петролиум” ХХК-ийн Зүүн бүсийн салбарын 35 ажилтан, албан хаагчдад нефть хангамжийн байгууллагын галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалтыг зохион байгууллаа.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах”  тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газартай хамтран  зохион байгуулсан “Энэ жилдээ эрүүл жиндээ” өдөрлөгийн арга хэмжээнйи үеэр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд мэдээ, мэдээлэл өгч ажиллалаа.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, дүүргийн хороодтой хамтран “Хүүхэд төв”-тэй гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 19 дүгээр хорооны гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргаж, эмзэг байдлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.

scroll to top