НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Эрсдэлийг бууруулахад хамтын оролцоо” сэдэвт 45 хоногийн аяныг алба хаагчдын дунд зохион байгууллаа.
Аяны хүрээнд алба хаагчид төрийн өмчийн 13 сургууль, төрийн өмчийн бус 8 сургууль, 4 хорооны нийт 1000 орчим багш, сурагч, иргэдийг хамруулан таван удаагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ард, иргэдэд гамшгийн эрсдэл, түүнийг бууруулах арга хэмжээ, гамшгийн үед өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалах талаар сургалт, дадлагыг хийсэн юм.
Сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж, аяны шалгуур үзүүлэлтийг ханган, бусдыгаа манлайлсан 20 алба хаагч тус бүрт мөнгөн урамшуулал, өргөмжлөл олголоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.