Багануур, Багахангай дүүргийн удирдах бүрэлдэхүүнийг сургалтад хамруулав

14.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн боон төрийн бус байгууллагуудын удирдлагуудыг чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдвээр хичээл орж, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр туршлагаасаа хуваалцаж, Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top