ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.01.14-20/

Хүн, малын халдварт өвчний талаар:
Өвөрхангай аймгийн Төгрөг сум, Өмнөговь аймгийн Номгон, Ханхонгор, Цогтцэций сум, Увс аймгийн Хяргас суманд гарсан “Галзуу” өвчний цагийн байдлыг үнэлэх, өвчилсөн мал амьтныг устгах, ариутгал, халдваргүйтгэл хийх, вакцинжуулах, хязгаарлалтын дэглэмийг сахиулах зэрэг ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллав.
Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын захирамжаар 01 дүгээр сарын 17-ны өдрөөс цуцалсан.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Увс аймгийн Тариалан сум, Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн тухай 12 удаагийн дуудлагаар нийт 11 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 01 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 33 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа. Гал түймрийн улмаас:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 1 иргэн амь насаа алдсан.

scroll to top