Увс аймгийн Онцгой байдлын газраас Дулаанаар хангах албаны томилгоот бүрэлдэхүүнд Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын норм стандарт, гамшгийн тухай ойлголт зэрэг сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас төр, захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдалд мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас төр, захиргааны байгууллагын барилга байгууламжид Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад 14 байгуулагыг хамруулж, 68 зөрчил дутагдлыг илрүүлэн бусад зөрчил дутагдалд хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Завхан аймгийн Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн санаачлагаар Эрүүл мэндийн газартай хамтран алба хаагчдад “Эрүүл мэнд ба эрсдэлт зан үйл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан Загалмайн хороотой хамтран төрийн өмчийн бус ерөнхий боловсролын сургуулиудад эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын “Элбэг” бага сургуульд гамшгийн тухай ойлголт, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрсдэлийн үнэлгээний арга зүй сэдэвт сургалтуудыг зохион байгуулж, сургуулийн эрсдэлийн түвшинг тодорхойлон эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор”-ын багш, ажилчид, дунд ангийн сурагчдад “Бэлэн бай” сургалтын модулиар сургалт зохион байгууллаа.