Удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгуулав

AF109EFA-4103-4AEE-AE25-E97F0A9982A5.jpeg

Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөөлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагуудыг чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах бүрэлдэхүүний танхимын сургалтыг зохион байгууллаа.


ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдвээр сургалт хийсэн юм.

Сургалтаар гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааны чиглэлээр туршлагаасаа хуваалцаж, Туркт болсон газар хөдлөлтийн гамшгийн бодит байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Дүүргийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top