Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад цасаар шуурсан. Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад цас орсон. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө  -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -13…-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -8…-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -1…+4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 25-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсанӨмнөговь аймаг, Цогтцэций сумын Сийрст багийн “Цэций-Уул”-ын 16 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 05:49 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн М-ийн “А” зочид буудлын хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 13:18 цагт хүлээн авсан.    

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Н-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Хутаг-Өндөр сум Тээл багийн “Улаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 13:31 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Н-ын 4×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 13:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймаг, Хэрлэн сумын Ишгэнтолгой багийн “Зүрх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 23 км-т/ Өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид очиход малчин Б-ийн хураалттай хөрзөн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Багануур дүүргийн 18 дугаар хорооны Задгайд Граж дотор хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 23:22 цагт хүлээн авсан. 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Т-ийн 4х3 метрийн хэмжээтэй гражид хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Хангал сум 4 дүгээр багийн Хялгант тосгоны Задгай /аймгийн төвөөс  хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 28 км-т/ Хүнсний дэлгүүрийн цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан.                           

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д-ийн 20×20 метрийн хэмжээтэй “Оргил” хүнсний дэлгүүрт зайрмагийн 4 хөлдөөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр – Хээрийн түймэр:

Дорнод аймаг, Матад сум Буян-Өндөр багийн “Хөндий худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн ажилчид нийлж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 23:00 цагт цурамд оруулсан бөгөөд 23:50 цагт унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо Б ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 05:49 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Б ХХК-ийн уулын 2 дугаар хэсгийн талбайд  КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул 06:25 цагт  цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсонСэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ш-нь тус сумын харьяат малчин Б-ын туслах малчин бөгөөд 03.20-ны өдрийн 20:00 цагт Хүдэр сумын төвөөс “Хазаа” гэдэг газрын чиглэлд мориор харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, мөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан нар иргэн Ш /39 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хүдэр сумын төвөөс Тарвагатай багийн “Рашаантын-Ам”, “Наймын гүүр”, “Хазаа” гэдэг газар хүртэл 35 км-т, “Хазаа” гэдэг газраас зүүн урд зүгт 5 км-ын тойрогт явганаар болон автомашинаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:36 цагт түр зогсоосон. 03.22-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Говь-Алтай аймаг, Хөхморьт сум Хүйсийн говь багийн “Цагаан ташаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Тус сумын харьяат иргэн О нь 03.20-ны өдрийн 21:00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.21-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан.  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн О /61 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт тус багийн “Цагаан ташаа” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 1 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Дорнод аймаг, Баян-Уул сум Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Г-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явсан боловч 16-18 м/с цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдасан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 03.22-ны өдрийн 07:25 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймаг, Баян-Адарга сум Увс Сайхан багийн “Зүүн давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 168 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Тус сумын харьяат малчин С-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн С /33 настай, эрэгтэй/-ыг 19:28 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.22-ны өдрийн 00:42 цагт тус багийн “Зүүн давааны-Өвөр” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 2 дугаар багийн “Зараагийн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 24 км-т/ Тус сумын харьяат малчин Ц-нь 03.21-ний өдрийн 12:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 17:01 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 3 автомашин нийт 9 хүн 3 автомашинтай 19:20 цагаас эхлэн малчин Б.Цэрэнлхам /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:46 цагт тус багийн “Гашууны худаг” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон. 

Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Бүлээн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, Замын-Үүд сумаас баруун хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат малчин Ө-нь 03.21-ний өдрийн 15:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 18:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, ар гэрийнхэн нар иргэн Ө /41 настай, эмэгтэй/-ыг 20:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22:21 цагт тус багийн “Бүлээн-Овоо” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон. 

Хэнтий аймаг, Баян-Адарга сум Сайхан багийн “Өргөн-Олом” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Тус сумын харьяат малчин Э, Б, А, нар 03.21-ний өдөрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ сумын төв рүү автомашинаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 20:00 цагт хүлээн авсан. Баян-Адарга сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Э/36 настай, эрэгтэй/, Б/32 настай, эмэгтэй/, А /2 настай, эрэгтэй/ нар нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад сураггүй болсон тул 20:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03.22-ны өдрийн 07:17 цагт тус багийн “Баруун-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 32 км/-аас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс , сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ Тус сумын харьяат малчин Э, Ш нар нь 03.21-ний өдрийн 18:00 цагийн орчимд сумын төвөөс гэр лүүгээ автомашинаар чваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top