Уралдаанд шалгарсан сурагчдад шагналыг нь гардуулав

viber_image_2023-03-22_11-32-03-194.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын ивээл дор “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 18 дахь жилдээ зохион байгууллаа.

Гамшгийн аюулыг хүүхэд, багачуудад сурталчлан таниулах, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургах, судлуулах зорилготой тус уралдаанд 1005 сурагч бүтээлээ ирүүлсэн нь сурагчдын оролцоо өмнөх жилээс 20 хувиар өссөн байна.

Уралдаанд ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлээс ахлах, дунд гэсэн хоёр төрөлд эхний гурван байрыг шалгаруулан, шагналыг нь гардуулан өглөө.

Сурагчид зохион бичлэгийн уралдаанд оролцсноор гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх, цаашлаад хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж гар бие оролцох бэлтгэлтэй болдог юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top