786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа

ontsgoi.jpg

2016  оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд нийт нутгаар болсон гамшигт үзэгдлийн үеэр 15 аймаг, нийслэлийн 42 сум, 4 дүүрэгт 76 удаагийн дуудлагаар ажиллаж сураггүй болсон 136 иргэн (үүнээс 15 малчин малтайгаа шуурганд уруудсан)-ээс 134 иргэнийг эсэн мэнд олж (Баян-Өлгий аймгийн Буянт сум, Говь-Алтай аймгийн Цогт суманд малдаа явсан тус бүр 1 иргэн, нийт 2 иргэн осгож нас барсан), 652 зорчигчтой 159 автомашин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.

34dfb17c-cbd0-4c33-8b22-df4e56d5d3b3

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 202 албан хаагч, 32 автомашин, цагдаагийн байгууллагын 175 албан хаагч, 45 автомашин, орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагын 385 иргэн, 78 автомашин, автозам арчлалтын компанийн 160 хүн, үйлчилгээний 23  автомашин, 62 машин механизм, нийт 922 хүн, 240 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top