Мэргэжил арга зүйн сургалт, семинарт оролцож байна

337403314_707689494425596_597293399328287175_n.jpg

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэг  ирэх сарын нэгнээс гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.

 Үүнтэй уялдуулан тус байгууллагуудын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнуудыг дадлагажуулах, туршлага солилцох, онол болон дадлагын мэдлэг олгох зорилготой мэргэжил арга зүйн сургалт, семинар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Сургалтын төвд өнөөдөр эхэллээ.

Тус сургалт, семинарын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хурандаа Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нарын удирдлагууд оролцлоо.  

Энэхүү сургалт нь “Цэргийн биеийн тамирын заах арга зүй, сургалтын нэгдсэн тогтолцоо” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд сургалтад оролцож байгаа алба хаагчид хоёр өдрийн хугацаанд биеийн тамирын бэлтгэлжилтийн стандартын шалгуур үзүүлэлтийн заах арга зүй, ур чадварын талаар дадлагад чиглэсэн хичээл, семинарт хамрагдах юм.

scroll to top