Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх талаар санал солилцлоо

DSC9234.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Катрин Э.Ивкоф, Канад Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе тэнгисийн цэргийн ахмад Андрью Кларкыг хүлээн авч уулзлаа.

Канад Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе тэнгисийн цэргийн ахмад Андрью Кларк нь Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа юм.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцож, Онцгой байдлын байгууллагаас зохион байгуулдаг томоохон дадлага, сургуулийн талаар мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top