Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Зүүн аймгийн нийт нутгаар цас орж, 12-18 м/с хүртэл хүчтэй цасан шуурга, Говийн аймгуудаар 9-14 м/с хүртэл шуурч Өвөрхангай аймагт ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг байна. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орно.  Бусад нутгаар цэлмэг. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15.-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +4+9 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр +1-4 градус, бусад нутгаар -5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн  салхитай. Өдөртөө -10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 27-ны өдөр Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28-33 градус, өдөртөө -13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -21-26 градус, өдөртөө -8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7-12 градус, өдөртөө 0+5 градус, бусад нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -1-6 градус хүйтэн байна. 25-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Баруун турууны даваа” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид очиход бетон, зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн хашаанд 20 тн чингэлэг болон цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 39 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн “Хэрлэн” хорооллын 11 дүгээр гудамжинд гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4 ханатай гэрийн тооно шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 11 дүгээр байрны 4 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт  хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 12х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний тааз, зуухны яндангийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 83 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 6х14 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 04:11 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:  

Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн Дарьхантын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ Тус харьяат малчин Г-нь 03.21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 03.22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.   

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Баянголын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд  зүгт 115 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г нь 03.21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон тухай  мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт 03.22-ны өдрийн 16:00 цагт мэдээлсэн. Өмнөдэлгэр сумын мэргэжлийн ангийнхан малчин Г /61 настай, эрэгтэй/-ыг 03.21-ний 18:10 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, 03.22-ны өдрийн 10:21 цагт гэрээс нь 0.5 км-ын зайтай “Баянбулаг” гэдэг газраас цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Майхант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Тус аймгийн Түмэнцогт сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Г-ийн жолоодож явсан Приус 20 загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ цасанд суусан байсныг 35 минут ажиллаж татан гаргасан.

4. Ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Өвөрхангай аймгийн Богд сумын Гүүн-Ус багийн “Долоон” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ 03.21-ний өдрийн 19:00 цагийн орчим 18 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 03.22-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Шуурганд Богд сумын харьяат малчин Э-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрсэн бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт 03.22-ны өдөр очиж нөхцөл байдалтай нь танилцсан тухай мэдээллийг сумын Засаг дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top