Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

106488b22dc1426307e87e52186fd26c.jpg

 Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Улаан загалмайн хороотой хамтран “Силк роуд интернейшнл” ХХК-ийн ажилтан, алба хаагчдад гал түймрийн аюулгүй байдал, анхны тусламж сэдвээр сургалт хийлээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Марш-тактик”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд тэргүүлж, алтан медаль хүртлээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20  дугаар ангийн алба хаагчид Булган суманд үйл ажиллагаа явуулдаг “Даш чойнхорлон” хийдтэй хамтран гал түймэр унтраах тархалтын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-аар Сүмбэр сумын I цэцэрлэг, I сургууль, “Энхтус дэм” өрхийн эмнэлгийн төвийн нийт 32 ажилтан, алба хаагчдад танхимын сургалт зохион байгууллаа.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас  гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дадлага эзэмшүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны хэмжээнд газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Хүннү Молл шопинг “ХХК, “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвийн ажилчдад гамшгаас хамгаалах анхан шатны тусламж үзүүлэх танхимын сургалтыг зохион байгууллаа.

 Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран тус дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын 22 сургуулийн захирал болон 38 цэцэрлэгийн эрхлэгч нарт  газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалт зохион байгууллаа.

scroll to top