Онцгой байдлын байгууллагаас газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга байгууламжийн Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг газрын тосны бүтээгдэхүүний агуулахын 6 барилга, байгууламжинд болзошгүй гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.