Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 26 дугаар хороо,  Нарангийн энгэрт олон тооны автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 07:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Аврах ангийн 19 албан хаагч, 3 автомашинтай, нийт 27 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 8 автомашин, 45 иргэн цасанд боогдсон байсныг гаргаж аюулгүй болгосон.

Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Баруун турууны давааны орчим олон тооны автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 07:58 цагтхүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, 41 автомашин 72 том хүн, 6 хүүхэд цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй газарт шилжүүлэн, 27 иргэнийг Улаанбаатар хотод хүргэж өгсөн.

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баянгийн энгэрт автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Сандагсүрэнгийн 24-48 УНК улсын дугаартай, “Делика” загварын автомашинтай, 10 иргэн цасанд боогдсон байсныг гаргаж аюулгүй газарт шилжүүлсэн.

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баянгийн энгэрт автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 15:56 цагтхүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Д-гийн 52-40 УБН улсын дугаартай “Приус-20” загварын автомашин 5 хүн, иргэн Сандагцэрэнгийн 48-24 УБД улсын дугаартай “Старекс” загварын автомашинтай 10 иргэнийг цасанд боогдсон байсныг тус тус гаргаж, аюулгүй газарт шилжүүлсэн.

Төв аймгийн Баян сум, “Хүрзэтийн уурхай” гэдэг газарт оршуулгад явсан 7 автомашин, 44 хүн сураггүй болсон гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр дүүргийн ЗДТГ, Цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтсийн Ангийн албан хаагчид болон ар гэрийн хүмүүс нийт 10 хүн, нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 1 автомашин, нийт 18 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 44 иргэн, 7 автомашиныг эсэн мэнд олж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргэж өгсөн.

Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, “Өндөрцагаан” гэдэг газарт  байрласан Баян сумын “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постод ажиллаж байгаа алба хаагчдад хоол, түлш хүргэж өгсөн 11-16 ТӨА улсын дугаартай, “Ланд Круйзер” загварын машинтай явсан иргэд төөрсөн гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Д /55 настай, эрэгтэй/, 32 настай эрэгтэй/, Т /50 настай, эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг олж Баян сумын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баян сум, “Хүүхэн хонгор” гэдэг газар иргэн С /17 настай, эрэгтэй/ малд яваад сураггүй байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэлд гараад, 2016.03.04-ний өдрийн 18:50 цагт малд явсан хүн гэртээ ирсэн гэсэн мэдээллийг хүлээн авч эрлийн ажиллагааг зогсоосон.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт, Хүй долоон худаг орчим олон тооны автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 18:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, нийт 40 автомашин, 132 хүн цасанд боогдсон байсныг гаргаж, аюулгүй газарт шилжүүлсэн.

Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Завхан” тоосгоны үйлдвэрийн ойролцоо автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, нийт 2 автомашин, 8 иргэн цасанд боогдсон байсныг гаргаж аюулгүй болгосон.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын оргилдог худгийн ойролцоо автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03:04-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Сүхбатын 74-77 УНО улсын дугаартай “Hammer H3” загварын автомашин, 3 иргэнийг цасанд боогдсон байсныг гаргасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,  17 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 19:59 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн С /26 настай, эмэгтэй/ 4 дүгээр давхарт гарсан байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн “Хар дэл” гэдэг газар иргэн Ж /40 настай, эрэгтэй/ гэрлүүгээ харихаар яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2016.03.04-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч орон нутгийн 10 иргэн, 3 автомашинтай, ар гэрийн 10 хүн, 1 автомашинтай, нийт 20 хүн, 4 автомшинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.03.04-ний өдрийн 08:15 цагт тус багийн Дээд талын “Гангийн эх” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д /45 настай, эмэгтэй/ 2016.03.04-ний өдрийн 01:20 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 05:02 цагт хүлээн авч орон нутгийн 7 иргэн,1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээсээ урд зүгт 14 км-т “Цагаан чулуут” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн 4 иргэн 2 мотоциклтой гараад сураггүй байгаа тухай дуудлагыг 2016.03.03 өдрийн үдээс хойш хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай ажиллаж, 3 иргэн Баян-Өндөр багийн иргэн Ч-гийнд ирж хоносон, иргэн Ж /41 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг Дөтийн даваанд 00-88 ГАА улсын дугаартай ”Ниссан-Патрол” загварын автомашинтай, 5 хүн  цасанд сууж, явах боломжгүй болсон гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 5 иргэнийг эсэн мэнд олж, аймгийн төвд хүргэсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Шинэ-Идэр сумын чиглэлд иргэн Д /35 настай, эрэгтэй/, Д /34 настай, эмэгтэй/, С /5 настай, эрэгтэй/, Б /2 сартай, эмэгтэй/ нар гэр бүлээрээ 55-77 ХӨВ улсын дугаартай, “Прадо” загварын автомашинтай явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.03.03-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, ар гэрээс нь 5 хүн , нийт 7 хүн, 1 автомашинтай ажиллаж, 2016.03.04”ний өдрийн 12:50 цагт Шинэ-Идэр сумын төвөөс хойд зүгт 20 км-т “Зүүн хоолой” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн  иргэн  Ж /38 настай, эрэгтэй/ 2016.03.04-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ гарсан. хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн дуудлагыг 2016 .03.04-ний өдрийн 12:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, 2016.03.04-ний өдрийн 19:25 цагт “Сүүдэрт” гэдэг газарт хашаа саравчгүй бууцанд, 700 гаруй малтайгаа байхад нь эсэн мэнд олсон.

Мөн аймгийн Цагаандэлгэр сумаас аймгийн төв рүү 5 хүн УАЗ-469 автомашинтай гараад  аймгийн төвөөс 55 км-т “Шорной” гэдэг газар машин эвдэрч суусан гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, 2016.03.04-ний өдрийн 22:35 цагт аймгийн төвд хүргэж ирсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг “Хайрхан ногоон дов”, Эрдэнэ-Уул багийн “Хөшөгийн хөндий”, “Бараатын энгэр” гэдэг газруудад олон хүн, техник  цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, 3 автобус, 5 том оврын автомашин, 26 суудлын автомашин, нийт 34 тээврийн хэрэгсэл, 198 зорчигчийг татан гаргасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан ус” гэдэг газар иргэн Д /39 настай, эмэгтэй/, Г /13 настай, эрэгтэй/, Ү /11 настай, эрэгтэй/, Ц /9 настай, эмэгтэй/ нар 41-30 ГСА улсын дугаартай Witz загварын автомашинтай шуурганд явах боломжгүй боллоо гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 16:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, аймгийн төвд хүргэсэн.

Мөн аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Цэрдгэрийн худаг” гэдэг газар 19-14 ДГО улсын дугаартай “Прадо” загварын автомашинтай 5 хүн явж байгаад шуурганд төөрч, машин нь цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 17:17 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Л /71 настай, эрэгтэй/, С /42 настай, эрэгтэй/, Г /46 настай, эрэгтэй/, Д /34 настай, эргэтэй/, Э /33 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, аймгийн төвд хүргэсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Морин толгой” гэдэг газар машин эвдэрсэн, цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Д эхнэр 4 хүүхдийн хамт, 58-66 ДАА улсын дугаартай, “Ниссан тирано” загварын автомашинтай цасанд суусан байсныг татан гаргаж, Шарын гол сумын төвд хүргэсэн.

Мөн аймаг Баянгол сумын нутаг Банк, Углуугийн давааны чиглэлд 2-3 автомашин цасанд боогдсон байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, 4 автомашин, 16 хүнийг цаснаас татан гаргасан.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь  “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн  Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь  2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонь 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчиний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонь 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн “Булгийн Цагаан-Овоо” гэдэг газар иргэн С-ийн 32 хонь 2016.02.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Аман хужирын бор нуруу” гэдэг газар иргэн Ч-гийн 37 хонь 2016.02.21-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 289 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Их-Уул багийн “Зараагийн Буян-Овоо” гэдэг газар иргэн Б-гийн 7 хонь 2016.02.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 290 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага дээндийн-Амны “Ямаахайн тохой” гэдэг газар иргэн Б-гийн 1 хурга 2016.02.06-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.25-ны өдрийн 287 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын  Тоом багийн “Логын шар зүрх” гэдэг газар малчин Э-гийн 1 нохой 2016.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устган, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат багийн “Зүүн салхит” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсонийг  устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Өвөр нумт” гэдэг газар малчин М-ийн 1 ямаа 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Урт” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.02.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн “Цацын нуга” гэдэг газар малчин Э-гийн 2 үхэр 2016.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Талын хашаат” гэдэг газар малчин Н-ийн нохой, Баянгол багийн “Цагаан толгойт“ гэдэг газар малчин Г-гийн 1 ямаа 2016.02.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Цөнхлөг” гэдэг газар малчин О-гийн 2 хонь, 1 ямаа 2016.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 10:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өприйн 19:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн 14 дүгээр гудамжинд гэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Жаалуул багийн 2 дугаар гудамжинд амбаар /пин/, хашаа  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.04-ний өдрийн 15:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Тээвэрчдийн 7 дугаар гудамжинд 77-57 УБЧ улсын дугаартай “Марк-2” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.03.05-ны өдрийн 01:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт байрлах Төвийн бүсийн цахилгаан дамжуулах “Мөрөн” дэд станцад гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.03.05-ны өдрийн 03:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top