ДАШТ:ОУХМ Л.Алтанцэцэг алтан медалийн төлөө маргааш тулалдана

337177204_771004254391920_5351130031558845221_n.jpg

Энэтхэг улсын Дели хотноо зохион байгуулагдаж байгаа сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 45-48 килограммын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн төлөө Марокко улсын тамирчин Моуттаки Ясминтай тулалдаж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.

Тэрбээр маргааш буюу 25-нд Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдах юм.

Харин тус тэмцээний 52 килограммын жинд  Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин, ОУХМ  О.Есүгэн  шагналт V байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top