Сонсогч, суралцагчдын дунд “Усан поло” нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа

337402722_516586850673021_2374725027118719786_n.jpg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас сонсогч, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олны эв нэгдэл, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Усан поло” нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа.

Тоглолтод Онцгой байдлын сургуулийн 8 дамжааны 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсноос 641, 621, 631 дүгээр дамжааны сонсогчид бусдыгаа манлайлсан юм.

Сонсогч, суралцагчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулан баталгаажуулж, холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн зохион байгууллаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top